
О.Төгс-Эрдэнэ хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Мексикийн Гуадалахара хотноо хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ 11-р сарын 15-23-ны өдрүүдэд явагдаж байна.
64 кг-ийн жинд өрсөлдсөн Отгончимэгийн Төгс-Эрдэнэ огцомоор 95 кг-ийг өргөж хүрэл медаль хүртэв.
Тэрбээр хүндийн өргөлтийн төрлөөрх залуучуудын ДАШТ-ээс монгол тамирчдын долоо дахь медалийн болзлыг хангасан нь энэ.
Тодруулбал, 1978 онд эрэгтэйчүүдийн ангиллаас Д.Энхбаатар хүрэл медаль хүртэж байсан бол гавьяат тамирчин М.Анхцэцэг нэг алт, хоёр мөнгө, О.Дархижав хоёр хүрэл медалийг ДАШТ-ээс авчирсан билээ.
О.Төгс-Эрдэнийн хувьд, өнгөрсөн жил залуучуудын ДАШТ-ий дөрөвдүгээр байрт шалгарч, өсвөрийн Азийн АШТ-д түрүүлсэн амжилттай тамирчин юм. Тэрбээр мөн Монгол Улсын өсвөр үеийнхний дээд амжилтыг 16 удаа, залуучуудын дээд амжилтыг дөрвөн удаа шинэчлээд байна.
Зочин 2023.11.22 66.181.161.121
Олон улсын мастёр цолтой бас нэг олимпиин найдвар эгч нартайгаа аралцаж гарж ирээд бн 64кг-д Азиин аварга Анужинтай ид өрсөлдөж байгаа өсвөр охин доо Төгсөөд баяр хүргэё ирэх жил дэлхиин аварга болоорой
0 0 Хариулах
Зочин 2023.11.22 66.181.177.221
Мундаг охин хойтон жил бүүр илүү түрүүлнэ тодорхой
1 0 Хариулах