Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

UFC холбоо Тедди Ринерт 15 сая еврогийн мөнгө амалжээ

Японд бэлтгэл хийж байна.


Жүдо бөхийн олимпын хошой, дэлхийн 11 удаагийн аварга, Францын тамирчин Тедди Ринер Японы Канагава мужийн Хирацүка хотод Токай их сургууль дээр хамтарсан бэлтгэлд оролцлоо. 

Бэлтгэлийн дараа Тедди сэтгүүлчидтэй уулзаж, асуултад нь хариуллаа. Тэрээр “Мэргэжлийн бөх, америк хөлбөмбөг, холимог тулаанаас ч урилга хүлээн авч байлаа. Хамгийн сүүлд холимог тулааны UFC холбоо надад 15 сая еврогийн санал тавьсан” гэж хэлж, сэтгүүлчдийг шуугиулав. 

Гэхдээ “Би жүдо бөхдөө л гол анхаарлаа хандуулах ёстой. Яагаад гэвэл жүдод анхааралгүй бол гэмтэл, бэртэл их авдаг. Цаашдаа яахыг мэдэхгүй ч одоо бол Парисын олимпод түрүүлэх гол зорилготой байгаа. Би ирэх жил 35 нас хүрнэ. Эх орондоо болж байгаа олимпын наадамд түрүүлнэ гэдэг хүний амьдралд ганц л тохиох явдал. Гэр бүл, найз нөхөд бүгд ирж үзэх нь дамжиггүй. 2028 оны олимпод ч оролцох хүсэл байна” гэж ярьсан юм. 

Холимог тулааны талаар Теддигийн хэлж байсан үгсээс толилуулбал 2011 онд “Би холимог тулааныг спорт гэж боддоггүй. Энэ бол ямар ч үнэ цэнтэй зүйлгүй төрөл юм”, 2015 онд “Надад маш их мөнгө амалсан ч би холимог тулаанд татгалзсан хариу өгсөн. Яагаад гэвэл миний үнэт зүйлст тохирохгүй. Би тулаанчдыг хүндэтгэдэг ч хөл, гараар нүүр лүү цохих нь миний хийх ажил биш. ММА моодонд орж байгаа ч надад хамаагүй” гэж хэлж байв.


Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.02
Хамгийн стресс багатай ч цалин өндөр 10 ажил мэргэжил
3
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Эрлинг Хааланд Аваргуудын лигт хамгийн залуудаа, хамгийн цөөн тоглолтод 40 гоол орууллаа
2
9 цагийн өмнө
Биатлон: 2023/2024 улиралд хэн түрүүлэх вэ?
3
10 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Барселона багийн төрсөн өдөр
санал болгох
1
8 цагийн өмнө
Өвлийн улиралд хайртай хүнээ баярлуулах 5 энгийн арга
2
3 өдрийн өмнө
Гар утсаа алдаж байсан хүмүүсийн л ойлгох гашуун егөөт 10 мэдрэмж
3
3 өдрийн өмнө
Жаргалтай, бүрэн дүүрэн үерхлийг бий болгох 6 арга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.