Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монгол сүмоч хоёроор нэмэгдлээ


Вандан Даваа, Фүкүока. 

Мэргэжлийн сүмо бөхийн энэ оны сүүлийн башё болох 11 дүгээр сарын тэмцээн Фүкүокад наймдахь өдрөө үргэлжилж байна. Энэ сарын 18-нд мэргэжлийн сүмогийн сорилт барилдаанаа дүүргэн, ирэх оны банцүкэд албан ёсоор сүмо бөх болон чансаа бичигдэх шинэ сүмочдыг барилдааны дундуур дохён дээр үзэгч олонд зарлан танилцуулах ёслол боллоо.

Мэргэжлийн сүмод шинээр таван залуу орсны хоёр нь монгол залуус байлаа. Түүний нэг нь болох Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул Ш.Далайбаатар манай анхны сүмоч Н.Цэвэгням Кёкүтэнхо буюу Оошима багшийн дэвжээнд элсэж, Кёкүкайюү нэрээр барилдах болжээ. Н.Цэвэгням Кёкүтэнхо Оошима оякатагийн хувьд дэвжээний эзэн болоод анхны монгол шавиа ийнхүү дохёнд гаргалаа. Ш.Далайбаатар нь 15 настайдаа Японы Асахигаока ахлах сургуульд Б.Чойжилсүрэнгийн хамтаар шалгаран ирж, улмаар хамтдаа Японы биеийн тамирийн их сургуульд элсэн орж, сонирхогчдын сүмогоор барилдаж байжээ.

Ономацү дэвжээнд элсэн орсон Б.Чойжилсүрэн нь Увс аймгийн уугуул бөгөөд өнгөрсөн оны Бүх Японы оюутны сүмогийн аварга юм. Тэрээр энэ амжилтаараа макүшита зиндааны 15-аас энэ сарын башёд анх барилдаж эхлээд байна.

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.02
Хамгийн стресс багатай ч цалин өндөр 10 ажил мэргэжил
3
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Эрлинг Хааланд Аваргуудын лигт хамгийн залуудаа, хамгийн цөөн тоглолтод 40 гоол орууллаа
2
8 цагийн өмнө
Биатлон: 2023/2024 улиралд хэн түрүүлэх вэ?
3
9 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Барселона багийн төрсөн өдөр
санал болгох
1
7 цагийн өмнө
Өвлийн улиралд хайртай хүнээ баярлуулах 5 энгийн арга
2
3 өдрийн өмнө
Гар утсаа алдаж байсан хүмүүсийн л ойлгох гашуун егөөт 10 мэдрэмж
3
3 өдрийн өмнө
Жаргалтай, бүрэн дүүрэн үерхлийг бий болгох 6 арга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.