Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дээд лигийн багуудаар сонин юу байна?

Зургаан тойргийн дараах байдлаар Уурхайчид тэргүүлж байна.


МСБХ-ны Үндэсний Дээд лигийн тоглолтууд UG Аренад үргэлжлэн явагдаж байна. Зургаан тойргийн дараах байдлаар Эрдэнэтийн Уурхайчид баг нэг ч ялагдалгүй лигийг тэргүүлж, араас нь 5 ялалттай IHC Apes, 4 ялалттай Гарьд багууд нэхэж явна. Ингээд лигийн багуудын сүүлийн үеийн сонин хачингаас танилцуулья. 

Өмнөговийн Ёлууд – Багийн легионер тоглогч Виллиам Стенфорд МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2023-24 оны улиралд нийт авсан оноогоороо тэргүүлж байна. Ёлуудын хоёр дахь легионер Кэйлин Кий өнгөрсөн улирал Киприйн “Etha” баг, энэ жил Австралийн RedSity багт тоглож байсан. 1997 онд төрсөн. Австралид байхдаа 22 оноо, 10 самбар, 3 дамжуулалт дунджилж байжээ. 

Эрдэнэтийн уурхайчид - Багануур дүүргийн "Baganuur Raids" клубийн өсвөрийн тамирчид Ордонд ирж, Эрдэнэтийн багийн тоглолтыг үзэн дэмжлээ.

Алтекс Дижитал Биржийн зүгээс Завхан Brothers багийн нийт тамирчдадаа 2023-2024 оны улирлын тоглолтуудад авсан оноо бүрийн тоогоор USDTether тогтвортой койн олгохоор боллоо.

Сэлэнгийн Бодонгууд - Өнөөдрийн байдлаар бид Үндэсний дээд лигт 13 багаас 7-р байранд эрэмбэлэгдэж буй бол М-Хөгжлийн лигт Зүүн бүсээ 6:2 хожлоор тэргүүлж байгаа шүү гэж хэллээ. 

Хасын Хүлэгүүд - Ерөнхий ивээн тэтгэгч XacBank-наас Хүлэгүүд багийн тоглогчдын САМБАРДАЖ оруулсан оноо бүр сагсан бөмбөгөөр хичээллэгч хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт болж хуримтлагдах юм.

Налайх Бизон - Хамтдаа дэмжсэн, хожсон ч хожигдсон ч багтайгаа эцсийн шүгэлийн дуу хүртэл хамт байдаг Налайхчууд, үнэнч фанатууддаа баярлалаа гэжээ. 

BCH Garid – Батаагийн Мөнхболдын оруулсан алсын шидэлт бүр 100 мянган төгрөг болон, сайн үйлсийн төлөө зориулагдана.

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.02
Хамгийн стресс багатай ч цалин өндөр 10 ажил мэргэжил
3
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Эрлинг Хааланд Аваргуудын лигт хамгийн залуудаа, хамгийн цөөн тоглолтод 40 гоол орууллаа
2
7 цагийн өмнө
Биатлон: 2023/2024 улиралд хэн түрүүлэх вэ?
3
8 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Барселона багийн төрсөн өдөр
санал болгох
1
7 цагийн өмнө
Өвлийн улиралд хайртай хүнээ баярлуулах 5 энгийн арга
2
3 өдрийн өмнө
Гар утсаа алдаж байсан хүмүүсийн л ойлгох гашуун егөөт 10 мэдрэмж
3
3 өдрийн өмнө
Жаргалтай, бүрэн дүүрэн үерхлийг бий болгох 6 арга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.