Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Улаанбаатар” кино наадмын үзвэрүүд гурван кинотеатрт гарна


Монголын хамгийн том кино наадам болох “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) 10-р сарын 16-22-нд нийслэл хотноо болох гэж байна. 15 дахь жилдээ зохиогдох уг наадам баримтат киноны хэсгээр хөтөлбөрөө тэлж байгаа төдийгүй гурван кинотеатрт үзвэрүүдээ зохион байгуулж, цар хүрээгээ өргөжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, өнгөрсөн 14 жилд хамтран ажилласан “Тэнгис” кинотеатраас гадна “Өргөө” кинотеатрын III салбар болон “Гэгээнтэн”-д гарах аж. 

Саяхан болж өндөрлөсөн Венецийн олон улсын кино наадмын “Ориззонти” хэсэгт шалгаран, гол дүрийн жүжигчин Б.Тэргэл нь “Шилдэг эрэгтэй дүр” шагнал хүртсэн “Сэр сэр салхи” УСК энэ удаагийн наадмыг нээнэ. УБОУКН дөрөв дэх жилдээ XX зууны, сор болсон монгол бүтээлээр имижээ бүрдүүлээд байна. Энэ жилийн хувьд, 1963 онд Б.Жамсран найруулагчийн бүтээсэн “Аман хуур” кино сонгогдож, англи хадмалтайгаар өргөн дэлгэцээр хүрэхэд бэлэн болжээ. 

Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, “Номадиа пикчерс” ХХК-тай хамтран, Франц улсын ЭСЯ, Гёте институтийн дэмжлэгтэйгээр зохиогдох уг наадмын хүрээнд нийт 20 орчим улсын 22 кино олны хүртээл болох нь. ХБНГУ, Канад, Вьетнам, Гүрж, Тунис, Финланд, Их Британи тэргүүтэй улс орнуудын төлөөлөл болсон уг кинонууд дунд 2023 оны Каннын кино наадмын дээд шагнал хүртсэн “Уналтын задлан”, Туркийн алдарт найруулагч Нури Билгэ Жейланы шинэхэн бүтээл “Хуурай өвс” зэрэг багтаж буй. 

“Хангарьд” монгол киноны уралдаан энэ жил өргөжиж, нийт 11 төрлөөр шагнал хүртээх аж. Шалгарсан бүтээлүүд наадмын “Монгол кино хөтөлбөр”-т багтан үзэгчдэд хүрэх юм. Кино үзвэрээс гадна наадмын хүрээнд кино уран бүтээлчдийн чадамжийг дээшлүүлж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форумыг 2023 оны 10-р сарын 17-нд, “Авдраа уудал” киноны дууны найруулгын сургалтыг 10-р сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг наадмын албан ёсны  www.facebook.com/ubiff  болон www.ubiff.mn цахим хуудаснаас авна уу.



Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.02
Хамгийн стресс багатай ч цалин өндөр 10 ажил мэргэжил
3
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
холбоотой мэдээ
1
Өчигдөр
"Squid Game: The Challenge" реалити шоуны оролцогчид зураг авалтын үеэр гэмтэл авчээ
2
Өчигдөр
“Баавгай болохсон” кино Японд 2 шагнал хүртлээ
3
3 өдрийн өмнө
Blue Dragon Film Awards: Улаан хивсний ёслолд ирсэн Одод
санал болгох
1
8 цагийн өмнө
Өвлийн улиралд хайртай хүнээ баярлуулах 5 энгийн арга
2
3 өдрийн өмнө
Гар утсаа алдаж байсан хүмүүсийн л ойлгох гашуун егөөт 10 мэдрэмж
3
3 өдрийн өмнө
Жаргалтай, бүрэн дүүрэн үерхлийг бий болгох 6 арга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.