Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Мэйсон Гринвүүдийг хөлбөмбөгийн талбайд үхлийн дуу, ялалт угтав


"Манчестер Юнайтед" клубийн хөлбөмбөгчин Мэйсон Гринвүүд энэ зун Испанийн "Хетафе" клубт зээллэгээр нэгдсэн байгаа билээ. 

Тэрбээр Ла лигийн тавдугаар тойрогт "Осасуна"-тай хийсэн тоглолтын үеэр "Хетафе"-гийн төлөөх анхны тоглолтодоо оролцсон юм. Өдгөө 21 настай залууг "Осусана"-гийн хөгжөөн дэмжигчид зэрлэг, балмадаар угтан авчээ. 

Тэд тоглолтын үеэр "Мэйсон Гринвүүд, үх" гэж тэнхээ мэдэн хашгирсан тул Ла Лигийн зүгээс "Осасуна"-д шийтгэл оногдуулахаар болжээ.

Энэ бол 20 сарын өмнө "Манчестер Юнайтед"-аас хасагдсан Гринвүүдийн анхны тоглолт байсан юм. 

"Хетафе" клуб "Осасуна"-г 3:2-оор хожсон эл тоглолт эхлэхээс хагас цаг дутуу байхад Гринвүүдийг сэлгээний тоглогчидтой бие халаалтын бэлтгэлээ хийх үед цэнгэлдэхэд ердөө дөрөвхөн сэтгүүлч түүнийг харахаар суудлаа эзлээд байв.

Тоглолтын тооны харьцаа 2:2 байх үед буюу 77 дахь минутад Гринвүүдийг талбайд гаргасан юм. Улмаар 86 дахь минутад Неманья Максимович булангийн цохилтоос мөргөж хожлын гоолыг оруулах үед түүний урд Гринвүүд үсэрч хэд хэдэн хамгаалагчийн анхаарлыг сарниулаад амжсан. 

Тэрбээр хүчиндэхийг завдсан, танхайрсан хэрэгт буруутгагдаж байсан тул ийнхүү хөлбөмбөг тоглох эрхийг нь түдгэлзүүлээд байв. Прокуророос өнгөрсөн хоёрдугаар сард эл хэргийг хэрэгсэхгүй болгосон тул тэрбээр хөлбөмбөгийн карьераа сэргээхээр Испани руу зээллэгээр явсан юм. 

Гринвүүд тоглолтын дараа хэвлэлд ярилцлага өгөхгүйгээр цэнгэлдэхийг орхино гарчээ.

"Осасуна"-гийн дасгалжуулагч Аррасатэ тоглолтын дараа Гринвүүд руу чиглэсэн хөгжөөн дэмжигчдийн хашхирааныг буруутгасан ч "Хетафе"-гийн хөгжөөн дэмжигчдийн "f*** Osasuna" гэх хашгираан мөн олны анхаарлын төвд байх ёстойг онцолжээ. Тэрбээр "Бид хөгжөөн дэмжигчдийн дууны тухай ярих юм бол зөвхөн заримыг нь биш, бүх дууны тухай ярих ёстой" гэжээ.

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
МУГЖ С.Жавхлангийн тоглолт монголчуудыг бүх нийтээр нь “огшоож” буйг батлах 15 пост
2
2023.09.08
Энэ зун Монголоор аялсан гадаад влоггеруудын хамгийн "үзүүштэй" 18 бичлэг
3
2023.09.26
Ганцаардлаа нуух гэж чимээгүйхэн хичээж буй хүний 9 шинж
холбоотой мэдээ
1
9 минутын өмнө
Б.Отгонболд байт харваагаар Азийн наадмын шигшээ наймд шалгарлаа
2
39 минутын өмнө
Монголын "Дота"-гийн шигшээ баг Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ
3
6 цагийн өмнө
Б.Сэр-Од Азийн наадмын 10'000м-ийн гүйлтэд 10-р байрт орлоо
санал болгох
1
5 цагийн өмнө
Парисын урлагийн 7 хоногийн үеэр "Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна" үзэсгэлэн дэлгэгдэнэ
2
11 цагийн өмнө
Онцлох уран бүтээлч: "Teresa in The Moon" хамтлаг
3
12 цагийн өмнө
Намрын навчсыг мэдэрч, дурсамж бүтээх болзооны 11 санаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.