Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Xөгжимт бясалгалын “Бүх хүртэхүйд” арга хэмжээ зохион байгуулагдана


''Sound Meditation Mongolia" нь урлагаар анагаах буюу хөгжмөөр дамжуулан нийгмийн эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилготой ая хөгөөр анагаах буюу хүний бие, сэтгэл, бодлыг тайвшруулах хөгжимт бясалгалын “Бүх хүртэхүйд” арга хэмжээг 9-р сарын 21-ний өдөр Чингис Хаан Үндэсний Музейд зохион байгуулах гэж байна.

Хөгжимт бясалгал болон стресс менежмент гэж юу вэ?

Хөгжимт бясалгал гэдэг нь ая дуу ашиглан хүний бие, сэтгэл, бодлыг тайвшруулан бясалгах "focused awareness" төрлийн бясалгал юм. Тус арга нь хүний биеийг амраах, бясалгах, өөрийгөө таньж мэдэхэд тусалдаг ба төрөл бүрийн эгшиг аялгууг гаргахад дуут аяга, гонг, салхин хонх, хэнгэрэг, хуур зэрэг олон төрлийн хөгжмийн зэмсгийг ашигладаг. 

Дорнын анагаах ухаанд хэрэглэдэг хөгжимт бясалгалыг нийтийн эрүүл мэндийн томоохон асуудал болсон архаг стрессийг анагаах боломжтой хэмээн үзэж байна. Аж үйлдвэржилт болон хотжилтоос үүдэн стресс нь дэлхий нийтийг хамарсан асуудал болсон билээ. Архаг стресс нь даамжран зүрх судасны өвчин болон сэтгэцийн өвчин болох айх түгших, сэтгэл гутрал зэрэгт хүргэдэг байна. Цаг үеийн хөгжил хотжилттой холбогдуулан өнөөгийн нийгэмд стресс менежментийн эрэлт хэрэгцээ гарч мэргэжлийн сэтгэл судлаачдын зөвлөгөө урлагаар анагаах хэрэгцээ шаардлага их байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл: 94119009



Хамгийн их уншилттай
1
Уржигдар
МУГЖ С.Жавхлангийн тоглолт монголчуудыг бүх нийтээр нь “огшоож” буйг батлах 15 пост
2
2023.09.08
Энэ зун Монголоор аялсан гадаад влоггеруудын хамгийн "үзүүштэй" 18 бичлэг
3
2023.09.26
Ганцаардлаа нуух гэж чимээгүйхэн хичээж буй хүний 9 шинж
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Парисын урлагийн 7 хоногийн үеэр "Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна" үзэсгэлэн дэлгэгдэнэ
2
2023.09.25
Уран бүтээлч Т.Зулагийн "Чиний оршихуй дэндүү..." үзэсгэлэн Лхам галерейд нээлттэй хийлээ
3
2023.09.20
Бэлэн мөнгө наасан бүтээлээ музейд хоосон буцаасан артист шүүхэд дуудагджээ
санал болгох
1
3 цагийн өмнө
Парисын урлагийн 7 хоногийн үеэр "Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна" үзэсгэлэн дэлгэгдэнэ
2
9 цагийн өмнө
Онцлох уран бүтээлч: "Teresa in The Moon" хамтлаг
3
10 цагийн өмнө
Намрын навчсыг мэдэрч, дурсамж бүтээх болзооны 11 санаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.